Японд ухаалаг хувцас бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2014.02.08-нд нийтлэгдсэн

Японд ухаалаг хувцас бүтээжээ

Японы “NTT Docomo” болон “Toray” компаниуд хамтран хүний зүрхний цохилтыг мэдэрч хянах технологи зохион бүтээжээ.

Уг технологиор бүтээсэн нано мэдрэгчийг даавуунд суулган ухаалаг хувцас болгон үйлдвэрлэх ба мэдрэгчийн тусламжтайгаар хувцас хүний зүрх судасны цохилтыг мэдэрч улмаар хэрэглэгчийн ухаалаг утсанд дамжуулан мэдээлнэ.

Ингэснээр спортоор хичээллэж буй хүн өөрийн биеийн байдлыг хянах боломжтой болох аж. Мөн уг систем нь  зүрхний цохилт хэвийн хэмжээг давсан эсэхийг хэрэглэгчид анхааруулах үүрэгтэй.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж