Оросын шинжлэх ухааны соёлын төвд зохион байгуулах “Цагаан уул” наадам энэ жил хамрах хүрээгээ тэлсэн байна. Наадмын эхний шалгаруулалт аймаг, аймагтаа болж, эхний гурван байрт шалгарсан найрагч улсын наадамд оролцоно. Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах зорилготой энэхүү наадам хайрын сэдэвт шүлэг төдийгүй хайрын тухай дууны үг шалгаруулах, хайрын тухай богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн гурван төрлөөр явагдах юм байна.Залуу найрагчдын чансааг шалгасан уг наадамдөнгөрсөн жил Э.Бүжинлхам /МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн сэтгүүлчийн гуравдугаар курсын оюутан/ тэргүүлсэн бол, удаах байранд залуу яруу найрагч Н.Минжинсайхан, Э.Энхболд нар шалгарч байсан юм. Энэ жилийн “Цагаан уул” наадам хоёрдугаар сарын 14-ний өглөөний 09.00 цагт эхлэх ажээ.
“Цагаан уул” наадам Валентиний өдөр болно
16 дах жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй хайрын шүлгийн “Цагаан уул” наадам Гэгээн хайрын валентиний өдөрболох ажээ.
Д.ЦЭЭНЭ