Өөрийнхөөрөө байна гэдэг их хэцүү мэт

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Өөрийнхөөрөө байна гэдэг их хэцүү мэт

Хүний
оюун бодол эрх
чөлөөтэй.Сэтгэл гүн.Цаг хугацаа урсаад л…

Өдөр болгон үргэлжлэх нэгэн
хэвийн амьдралаас хүмүүс хааяа уйддаг.Үдэш болоход нар хэдийнэ уулсын
цаагуур
орж,өглөөхөн миний ард хоцорсон орон гэр минь намайг
угтдаг.Маргааш,ахиад л
маргааш…Энэ мэтчилэн өдөр хоногууд өнгөрсөөр л байдаг.Хүн хааяа ард нь
хоцорч
буй цаг хугацаа руу эргэн хардаггүй.Урагшлаад л,тэмүүлээд л зүтгээд л
байх
боловч өөрийгөө нэгэнт гээсэн байдаг.Дотоод гүн гүнзгий сэтгэлийнхээ
орон зайн
аль нэг хэсэгт өөрийгөө гээчихсэн байдаг…Хэсэгхэн хором саатаж өөрийнхөө
тэр
мартагдах шахсан цаг хугацаанаас ямар нэгэн мэдрэмжийг
олж авдаг байгаасай.
Хүүхэд насны гэнэн зан,дэврүүн,гэгэлгэн сэтгэлээ
эргэн харж
, олж авдаг
байгаасай.Хүн гэдэг он цаг улирах тусам
амьдралаас туршлага суудаг хэдий ч өөртэй нь хамт энэ ертөнцөд ирсэн
олон олон
сайхан зүйлсээ,сэтгэлээ гээсээр өнөөдрийг хүрсэн байдаг.
Хэрвээ та
өнгөрснөөс өөрийгөө эрж олж авч чадвал тэр нь
хүн

гэдэг…
бурхны бичсэн төөрөг зургаар
явдагаа гэсэн ойлголтоос таныг холдуулж,харин хүн өөрөө
амьдралаа бүтээж,мөн чанараа олж авч чаддаг юмаа гэдгийг батлах болно.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж