Нээлтийн арга хэмжээ 2014 оны 02 сарын 07-ны Москвагийн цагаар 20:14 минутад "ФИШТ" олимпийн цэнгэлдэх хүрээлэнд эхлэнэ. Энэ нь олимпийн он 2014 -ыг илэрхийлэн бэлэгдэж байгаа хэрэг. Арга хэмжээ 2 цаг 40 мин үргэлжилнэ.
Нээлтийн үеэр олон хүнийг хамарсан театр, бүжиг, балет, акробат, циркийн тоглолтууд болж ОХУ-ын 70 гаруй мужаас ирсэн 3000 урлагийн залуу авьяастнууд, ИДС-ийн оюутнууд, бүжигчид, мэргэжлийн уран бүтээлчид оролцно. Нээлтийн үеийн арга хэмжээнд 2000 сайн дурын ажилтнууд туслах үүрэг хүлээнэ.
Олимпийн нээлтийн ёслолын эхлэл үеэд Орос орны тухай онцгой содон видеофрагмент үзүүлнэ. Дараа нь ОХУ-ын Ерөнхийлөгч үзэгчидтэй мэндчилнэ. Түнчлэн ОХУ-ын төрийн дуулал явж, төрийн далбаа өргөх ёслол болно.
Дараа нь улс орнуудын баг тамирчидын жагсаал цэнгэлдэх хүрээлэнд орж ирнэ. Тамирчидыг 48 метрийн өндөрт тусгайлан зассан суудалд суулгана. Жагсаалд 88 орны 3000 орчим төлөөлөгчид оролцно.
Шоу наадам, урлагийн тоглолтонд 6000 тоглолтын костюм, хувцас хийлгэж өмсч байга ажээ.
Тамирчдын жагсаалын дараа ОУОХ-ны протоколын дагуу наадмын ЗБХ-ны дарга Дмитрии Чернышенко, Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах нар үг хэлнэ. Эдгээр албаны хүмүүсийг тусгайлан зассан тавцан дээр гарч үг хэлсний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өвлийн XXII Олимпийн наадмыг нээгдснийг дэлхий нийтэд зарлан тунхаглана. Олимпийн тугийг залж оруулж ирэх, өргөх ёслол болно.
Нээлтийн ажиллагааны төсгөл хэсэгт сансарт болон Орос орон даяар аялаад ирсэн олимпийн бамбарыг төв цэнгэлдэх хүрээлэнд оруулж ирэн олимпийн галыг асаах ёслол болно. Олимпийн галыг бадраах ёслол онцгой сонин үйл явдал тул мэдээллийг чандлан нууцалж байгаа гэнэ.
Соёл, урлагийн театрчилсан арга хэмжээ нь Орос орны хөгжлийн эрт үе болон өнөөгийн түүхийн үе шатуудыг харуулсан агуулагатай зохион байгуулагдна. Шоу наадмын хэсэг нь орчин үеийн технологийн шийдлийг харуулсан сонирхолтой хэсэг байх болно. Ийнхүү XXII өвлийн олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд нийтдээ 12 000 хүний хөдөлмөр шингэсэн бүтээл болно. Наадмын төгсгөл хэсэгт 3,500 багц салют буудуулж наадмын нээлтийн үйл ажиллагааг хөгжөөн жаргаана.
Нэээлтийн арга хэмжээнд 60 гаруй орны төр, засгийн тэргүүн, спортын сайдууд уригдан оролцно.
Наадмын нээлт болох "ФИШТ" цэнгэлдэх хүрээлэн нь 40,000 хүний суудалтай, 85 метр өндөр, 9,000 кв.м талбайтай, 25 давхар байшингийн хэмжээтэй томоохон спортын байгуулж юм.