ТАТУ oлимпийн нээлтэд дуулна

Хуучирсан мэдээ: 2014.02.07-нд нийтлэгдсэн

ТАТУ oлимпийн нээлтэд дуулна

Бие, биедээ ухаангүй дурласан лесби охидын имижээр олонд танигдсан поп хамтлаг ТАТУ ОХУ-ын Сочи хотод өнөө шөнө /II.8/ болох өвлийн Олимпийн нээлтэнд ая дуугаа өргөх гэнэ. Өвлийн Олимпийн нээлтийн ажиллагаанд ТАТУ хамтлаг "Not Gonna Get Us" дуугаа өргөх аж. Сочийн өвлийн Олимпийг зохион байгуулагчдын зүгээс “хуурамч” лесби охидын хамтлагийг оролцуулах болсон нь Кремлийн эрх баригчдын баталсан ижил хүйстний эсрэг хуультай холбоотой олон улсын эсэргүүцлийг  намжаах гэсэн оролдого аж.

ТАТУ хамтлаг 1999 онд Лена Катина, Юля Волкова гэх өсвөр насны хоёр охины бүрэлдэхүүнтэй байгуулагдсан билээ. Тухайн үед хамтлагийн дууны клип нь лесби охидын тухай өгүүлэмжтэй байснаараа олны анхаарлыг ихээр татсан бөгөөд анхны дуу болох "Я сошла с ума" дууны клип гарсан даруйдаа хит парадад 1-р байр эзэлж байжээ. Үүний дараа 2001 онд ТАТУ хамтлаг "200 по встречной" гэдэг анхны цомгоо гаргаснаар Зүүн Европын орнууд, Словак, Чех, Болгар, Польшид ихээр сонсох болжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж