БНАСАУ-ын Элчин сайдын яамны хоёр ажилтан осолд өртжээ

Хуучирсан мэдээ: 2014.02.07-нд нийтлэгдсэн

БНАСАУ-ын Элчин сайдын яамны хоёр ажилтан осолд өртжээ

БНАСАУ-ын Элчин сайдын яамны Консулын газрын хоёр ажилтан автомашины осолд өртөн, бэртсэн хэрэг энэ сарын 2-нд гарчээ.

Энэ талаар ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч Н.Пүрэвдоржоос тодруулахад “Цагдаагийн ерөнхий газрын ойролцоох замд зорчиж явсан БНАСАУ-ын Элчин сайдын яамны ДК дугаартай автомашин зам тээврийн осол гаргаж, мөргөлдсөн осол гарсан. Автомашинд зорчиж явсан тус яамны Консулын газрын ажилтан болох БНАСАУ-ын хоёр иргэн гэмтсэн байгаа. Осол гарсан шалгаан нөхцлийг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн” гэв.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж