
Зарим тохиолдолд ачаалал ихтэй байдгаас иргэд холбогдож чадахгүй болох тохиолдол бий. Гэхдээ уг төв ажиллах болсноор нэг талдаа Засгийн газрыг иргэдтэй холбох гүүр нь болж буй билээ. Тус төвд өнөөдөр иргэд ямар гомдол ирүүлснийг сонирхож үзвэл энэ удаад ахмад настнуудын тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой гомдол, санал зонхилж байна. Иргэдээс ирүүлсэн гомдол саналыг түүвэрлэлээ.
№1402074917 БЗДүүргийн 14-р хорооны иргэн. Би нэмэгдлээс өмнө 308,0 төгрөгийн тэтгэвэртэй байсан. Нэмэгдсэн нь 13,000 төгрөг нэмэгдсэн байна. Ингэж өндөр настангуудаа битгий хуураач ээ. Монголын хөгжил цэцэглэлийг бид л бүтээсэн шүү дээ.
№1402072139 Тэтгэвэрийг яагаад ийм багаар нэмж байна вэ? Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ч хүрэхгүй байна.Өдрөөс өдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна үүнтэй тэтгэвэр, тэтгэмжээ уялдуулж болдоггүй юм уу.
№1402072214 Тэтгэвэрийн нэмэгдлийг яагаад ийм бага нэмж байна вэ? гомдолтой байна.
№1402074445 Тэтгэвэр 12-30%-иар нэмлээ гэж зурагтаар ярьж байна. Гэтэл 5,5%-иар нэмэгдсэн байна. Худлаа ярьж байх ямар шаардлага байна бэ? Худлаа ярьж байгаад нь маш их бухимдалтай байна.
№1402076158 28-р сургууль нь хичээлийн жил дуусаж байхад форм ав гээд шахаад байх юм. Барилгачдын хувцас шиг үзэмжгүй хувцас ирж байна. Энэ муухай шахаж байгаа хувцасаа болих хэрэгтэй.
№1402073617 Тахилтад байдаг айл нярай хүүхэд халуураад түргэн дуудсан тэр хол газар чинь очиж чадахгүй гэж байна. Ямар нэгэн асуудал гарвал хэн хариуцлагыг нь хүлээх юм бэ?
№1402076551 Алтанбулаг хиагтын хилээр өөрийн хэрэглээндээ 2 сыр авч гарах гэсэн талон байхгүй гээд гаргахгүй гэж байна. Алтанбулгийн ард иргэдийг ажлаар хангаж чадахгүй өөрсдийн бор зүрхээр талхны мөнгөө олж ядаж байхад төр засаг нь ингэж дарамтлаад байх юм.
№1402077126 Шинжлэх ухаан боловсрол, өв соёлоо хөгжүүлэх талаар Ерөнхий сайдтай уулзах хүсэлтэй байна. Өмнө нь бичгээр зөндөө хандсан нэг ч хариу өгөөгүй.
№1402072893 Уяачдын холбооны 3 уяачын тодорхойлолт явуулсан. Гэтэл манай аймагт тодорхойлолт явуулаагүй 2 уяач шалгаруулсан байна. Аймгийн Уяачдын холбооний гүйцэтгэх захирал Ганзориг гэх хүнд албан бичиг өгөхөөр хариу өгөхгүй байна.
№1402075013 Вальютын ханш маш өндөр болж байна. Шинэчлэл биш сүйрч байна.
№1402076757 БЗДүүргийн 27-р хорооны эрчим хүчний газар тоолуурын заалт харахгүй дураараа бичдэг. 4 сард ирж бичихгүй байж байгаад өчигдөр ирж биччээд 900 гаруй мянган төгрөг болсон. Гэнэт яаж ийм мөнгө төлөх юм бэ? Төлөхгүй бол хүү бодно гэж байна.Энэ асуудлыг яаралтай шийдэж өгнө үү.
№1402074420 Төмөр замын авто вокзал дээр байгаа ТҮЦ машины хор нь дууссан байна. Зураг үсэг нь танигдахгүй гарч ирээд байна.
№1402074172 ЧД-ийн нэгдсэн амбулторийн дотрын тасгийн эмч нар ажил үүргээ хийхгүй байна.Өглөө үзүүлэх гээд цаг авсан байхад үзлэгээ хийлгүй хаалгаа дотроосоо цоожлоод хийх ёстой ажил үүргээ хийхгүй байна.