Салхи сэвэлзэнэ… тэр холоос хоорондоо уралдах мэт нисэх
шувуудыг харж байна уу? … модны мөчир сэржигнэж байна, чамаас айсан
хэрэм байнга холхидог гудамжаараа алхалгүй зөрөөд өнгөрөхийг чинь хүлээж
байна…
… Нар тусна… хажуугаар зөрөх машинууд удааширан бид хоёрыг
харна… надруу эргэж хараад инээхэд чинь би нүдээ ирмэнэ… Заримдаа
бид хоёр санаандаа орсон бүхнээ ярина, ихэвчлэн бид хоёр харцаараа нэг
нэгнээ ойлгож үггүйгээр бодлоо хуваалцана.