Оросын Сочи хотноо эхэлж буй Өвлийн XXII олимпийн наадмыг тохиолдуулан Google хайлтын систем солонгын өнгөтэй спортын төрлүүдийн дүрслэл бүхий Doodle зургаар нүүр хуудсаа чимжээ.
Энэхүү зураг нь бүх орны хувилбар дээр нь харагдаж байгаа ба Орос улсад мөрдөгдөж буй “ижил хүйстнүүдийн эсрэг” хуулийг эсэргүүцэн гаргасан зураг аж.
Аливаа хүн гарал үүсэл, шашин шүтлэг, бэлгийн чиг хандлагаасаа үл хамааран спортоор хичээллэх ижил тэгш эрхтэй гэсэн утга санааг агуулж буй хэмээн уг зургийг тайлбарлажээ.
Т.БИЛГҮҮН