Сочийн oлимп оролцогчдоороо рекорд тогтоов

Хуучирсан мэдээ: 2014.02.07-нд нийтлэгдсэн

Сочийн oлимп оролцогчдоороо рекорд тогтоов

ОХУ-ын Сочи хотноо эхлээд буй өвлийн Олимпийн наадам тамирчид болон хүрэлцэн ирсэн улстөр, бизнесийн тэргүүнүүдийн тоогоороо дээд амжилт тогтоожээ. Энэ удаагийн өвлийн Олимпийн наадамд хүрэлцэн ирэх хүндтэй зочдын тоо өмнөх 2010 онд болсон Ванкуверийнхаас гурав дахин их байгаа аж.

Сочийн өвлийн Олимпын зохион байгуулах хорооны дарга Дмитрий Черняшенкогийн мэдээлснээр одоогийн байдлаар дэлхийн 65 орны төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын дарга нар хүрэлцэн ирэхээ мэдэгджээ. Хар тэнгисийн эрэгт орших Сочи хотод болж буй 2014 оны өвлийн Олимпийг үзэж сонирхохоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун тэргүүтэй дэлхийн 44 орны Ерөнхийлөгч ирсэн аж. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Францын төрийн тэргүүн Франсуа Олланд, Их Британийн Ерөнхий сайд Девид Камерон, Германы Ерөнхийлөгч Йоахим Гаук нар ОХУ-ын хууль тогтоогчдын баталсан ижил хүйстний эсрэг хууль болон бусад шалтгааны улмаас өвлийн Олимпод зочлохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Сочийн өвлийн Олимпын наадамд хүчээ сорихоор дэлхийн 88 орны 2860 тамирчин бүртгүүлсэн нь бас нэгэн дээд амжилт болжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж