Даян аварга А.Сүхбатын ээж н.Алтангэрэл Мартын 8-нд мэндэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.08-нд нийтлэгдсэн

Даян аварга А.Сүхбатын ээж н.Алтангэрэл Мартын 8-нд мэндэлжээ

“Алдарт эх”-ийн одонт 1000 ээжийн баярт олон сайхан алдарт ээжүүд оролцож байна. Тухайлбал, даян аварга А.Сүхбатын ээж н.Алтангэрэл энэхүү арга хэмжээнд оролцож байгаа бөгөөд төрсөн өдөр нь өнөөдөр тохиож буй аж. н.Алтангэрэл энэ тухай хуучлахдаа “Хууцчуулын хувьд хэдний өдөр төрсөн нь тун бүрхэг байдаг. Хонь хургалхад мэндэлсэн билүү, үнээ тугалхад хүүхдээ төрүүлсэн билүү гэж багцаалддаг. Миний хувьд Мартын 8-нд төрсөн юм билээ, хожим зурхайгаар тооцож мэдсэн” гэсэн юм. Мөн хүү А.Сүхбатынхаа тухай өгүүлэхдээ “Миний хүү их амны хишигтэй. Хүүхдүүдийн маань найм дахь нь болж мэндэлсэн. Сүхбат хүү маань мэндэлснээр эмээ нь Алдарт эхийн нэгдүгээр одонг хүртсэн” гэж хуучиллаа. Бас Алтангэрэл эмээ энэ өдөр маш олон бялуу бэлгэнд авдаг юм байна.
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж