Алганд багтдаг хөнжил

Хуучирсан мэдээ: 2014.02.07-нд нийтлэгдсэн

Алганд багтдаг хөнжил

Аялал зугаалгаар явах үед хамгийн хэрэгцээтэй зүйлсийн нэг бол аяны хөнжил байдаг. Том хэмжээтэй хөнжил авч явахад хүндрэл гардаг бол ердөө алганд багтах хэмжээтэй болгон эвхэж болдог хөнжлийг бүтээжээ.

Spark SPI нэртэй энэхүү аяны хөнжил нь маш нимгэн материалаар хийгдсэн ба эвхэхэд жижиг хэмжээтэй болдог байна. Харин гадна тал нь агаар нэвтрүүддэггүй материалтай учир нөмрөөд унтахад огтхон ч даарахгүй гэнэ. Дотор тал нь зөөлөн дулаан хөвөн даавуун давхрагатай учир тав тухтай унтаж амрах боложийг бүрдүүлнэ гэжээ.

Уг хөнжил 390 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарсан байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж