Нэвт харагддаг дэлгэц бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2014.02.07-нд нийтлэгдсэн

Нэвт харагддаг дэлгэц бүтээжээ

Нэвт харагддаг тусгай загварын шил бүхий дэлгэцийг АНУ-ын Массачусетсын технологийн их сургуулийн судлаачид бүтээжээ.

Уг дэлгэц дээр текст болон дүрсийг гаргаж болох ба нэвт харагддаг гэдгээрээ давуу талтай аж. Иймэрхүү ижил төрлийн бүтээлүүд гарч байгаа ч тус сургуулийн эрдэмтдийн бүтээсэн энэ дэлгэц нь хямд өртөгтэйгээр бүтэж байгаа гэнэ.

Автомашины болон онгоцны салхины шил, дэлгүүр худалдааны байгууллагын үзмэрийн шил зэргийг уг шилээр хийвэл тохиромжтой хэмээн бүтээгчид нь онцолсон байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж