Сексийн үргэлжлэх хамгийн бага хугацаа нь 2-6 минут

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Сексийн үргэлжлэх хамгийн бага хугацаа нь 2-6 минут

Өрнөдийн
нэртэй секс судлаачид нь эрчүүд нийт тохиолдлын гуравны хоёрт
нь эмэгтэйчүүдээс түрүүлж дур тавьдаг бол аравны нэгт нь эмэгтэйчүүдээс
түрүүлж, дөрөвний нэгт нь эмэгтэйтэйгээ зэрэг дур тавьдаг болохыг
тогтоосон байдаг.
Улмаар туршлагагүй эмэгтэйчүүдийн сэрэл нь эрэгтэй хүнийхээс удаан,
сул
байдаг болохоор эрэгтэй нь тэр ялгааг арилгах ёстой гэж үздэг. Харин
эрэгтэй нь хувиа хичээсэн, эсвэл мэдлэг дутсан зэргээс болж ялгааг нь
арилгаагүй бол яваандаа тун таагүй үр дагаварт хүргэдэг гэдгийг мэдэж
байхад илүүдэхгүй. Товчхон хэлэхэд эхнэрийнх нь сэрэл дээд цэгтээ хожуу
хүрдэг гэдэгт нөхөр нь дасан зохицож бэлгийн хавьтлыг удаан
үргэлжлүүлэхийн зорих ёстой. Гэхдээ энд ч гэсэн хэмжээ хязгаарыг мэдрэх
хэрэгтэй.

Эрэгтэй хүний бэлгийн хавьтлын гурав дахь фаз
буюу дур тавилт нь үргэлжлэх хугацааны хувьд тун бага байдаг бол
эмэгтэйчүүдийнх нь илүү удаан байж 10 болон түүнээс олон секунд
үргэлжилж болдог. Зарим тохиолдолд эмэгтэй хүн дур тавилтыг өөрөө минут
хүртэл хугацаагаар уртасгаж ч чаддаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж