XX зууны манлай дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч асан В.Батбаярын нэрэмжит 2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд 24 байгууллагын 149 тамирчин эрэгтэй арав, эмэгтэй таван жинд өрсөлдөж байна. Энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, олон улсын хэмжээний мастер З.Энхзориг нар эмчийн магадлалаар өнжлөө.
Харин Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт улсын аваргын эхний ялалтаа авч, хүрэл медалийн болзол хангаад байна. Эрэгтэйчүүдийн 56 кг-д 14 тамирчин өрсөлдөж байгаагаас Гавьяат тамирчин Н.Төгсцогт эхний тойрогтоо хийлжээ. Хагас шигшээд буюу хүрэл медалийн тоглолтод Н.Лхагважаргалыг хүнд цохилтоор буулган авснаар мөнгөн медалийн төлөө тоглохоор шалгараад байна. Тэрээр мөнгөн медалийн төлөө “Хилчин” спорт хорооны тамирчин Ж.Еркинтэй оноолт таарсан. Уг жингийн нөгөө хэсгээс “Алдар”-ын А.Доржнамжил, Дорнод аймгаас оролцож буй Э.Идэрхүү нар шалгарч, хүрэл медалийн болзол хангаад байна.
Тэмцээн өдөр бүр “Спортын төв” ордонд үргэлжилж байгаа бөгөөд ням гаригт шигшээ тоглолтууд болно.