Тус дүүргийн 17 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг С.Мөнхбат захиралтай “Стрингс”, 14 дүгээр хороо М.Аривжих захиралтай “Санко”, 19 дүгээр хороо А.Сааралдай захиралтай “Турбо” диско баарууд удаа дараа хууль зөрчин, цагийн хуваарь хэтрүүлэн ажиллаж байна. Тус дүүргийн цагдаагийн газраас он гарснаас хойш “Стрингс” диско бааранд дөрөв, “Санко”-д тав, “Турбо” диско бааранд хоёр удаа торгуулийн арга хэмжээ авч, зөрчлөө арилгахыг даалгасан ч одоог хүртэл хууль зөрчөөр байгаа аж.
Тиймээс Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй диско бааруудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Нийслэлийн захирагчийн албанд хүргүүлжээ.