Сочийн олимп сэтгүүлүүдийн хавтаснаа

Хуучирсан мэдээ: 2014.02.06-нд нийтлэгдсэн

Сочийн олимп сэтгүүлүүдийн хавтаснаа


Олон улсын The Economist сэтгүүлийн Владимир Путины коллажтай хавтас.



Bloomberg  хавтсандаа олимпийн баавгайг бүхий л шинж тэмдгийнх нь хамт зуруулсан байна.



Тэшүүрийн спорт Оросын сэтгүүлийн хавтаснуудад хамгийн сонирхолтой сэдэв нь байв.



Forbes өөрийн баатраар Владимир Потаниныг сонгов. Хувиар хөрөнгө оруулагч нарын дунд тэрээр хамгийн их хөрөнгө гаргажээ.



Freeskier сэтгүүл тусгай дугаарынхаа хавтсыг маш дэгжин хийжээ. Түүнийг  америкийн зураач Крис Хотц зуржээ.



Италийн Internazionale “Путины бохир үйлдлүүд” нэртэйгээр Сочийн олимпийн байгуулалмжуудын бүтээн босголтын талаар өгүүлжээ.



Франц хэлээр гардаг L’Express сэтгүүлд Путиныг хааны дүртэй болгосон байна.



The Nation Орост  ЛГБТ  сурталчилгааг хориглосон хууль гарсанд эмзэглэн энэ сэдвийг Сочийн тухай материалдаа хөндөв.



Newsweek шинэ дугаартаа Олимпийн уран гулгалтын ертөнцийн хэрэг явдлыг бичжээ.



New Yorker сэтгүүл Сочид Путин даналзаж буйг харуулж байна. Уран гулгагч Путины ард нь шүүгчид Путинүүд сууснаар уг сэтгүүл хавтсаа зуруулжээ.



"Бид Оросыг байлдан дагуулна!" гэж  Outside бичээд яагаад америкийн тамирчид Сочийн тоглолтод давамгайлахыг тайлбарлажээ.



Sports Illustrated сэтгүүлийн шинэ дугаар АНУ-ын шигшээ багийг алдаршуулжээ.



Sports Illustrated хоёрдугаар сарын дугааруудын хэд хэдэн хувилбарыг Америкийн тамирчдын зурагтайгаар гаргасан байна.



TIME сэтгүүл олимпиадын зөрчилдөөнийг үзүүлэн өргөст төмөр утсаар бүтсэн олимпийн цагирагуудыг зуржээ.



Vrij Nederland сэтгүүл, ЛГБТ нийгэмлэгийн гадуурхлалтыг хөндлөө. “Путины мөсөн ордон” гэж сэтгүүл гарчиглагджээ.



ЛГБТ  асуудлаар мэргэжсэн Xtra гэх Канадын сонин олимпийн сэдвийг анхааралд үлдээсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж