Хятадын Lenovo компанийн хувьцаа 15 хувиар унажээ. Саяхан хийсэн наймааных нь улмаас хувьцаа нь унасан бөгөөд уг компани нь ширээний компьютерийн дэлхийн томоохон үйлдвэрлэгч юм.
Өнгөрсөн сард Lenovo $5,2 тэрбумаар хоёр том наймаа хийжээ. Эхлээд IBM-ийн серверийн бизнесийг $2,3 тэрбумаар авсан бол долоо хоногийн дараа Google-ээс Motorola Mobility компанийг $2,91 тэрбумаар худалдан авчээ.
Motorola компанийг худалдан авсан нь хөрөнгө оруулагчдын хувьд эргэлзээтэй наймаа мэт байснаас тэд хувьцаагаа худалдаж эхэлсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР