Охид яагаад маягладаг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Охид яагаад маягладаг вэ?

Уншигчийн асуулт:

Би өмнөх найз бүсгүйгээсээ салаад зургаан сарын дараа дахин нэг бүсгүйтэй учирсан юм. Би голдуу интернетээр бүсгүйчүүдтэй уулздаг байсан. Эмэгтэйчүүдтэй танилцах миний хувьд асуудал биш. Гэвч эмэгтэйчүүд сайн танилцаж амжаа ч үгүй байж ямар нэгэн онцгой харилцаа хүсдэг. Гэвч би одоогоор өөрийгөө  сексээс өөр юу хүсч байгаагаа ойлгохгүй байна. Түүний хажуугаар би сайн хүнийг алдмааргүй байна. Би яасан нь дээр вэ?

Доктор Love-ын хариулт:

Энэ бол ихэнх ганц бие эрчүүдэд тохиолддог зүйл. Бодит байдал гэвэл эмэгтэйчүүдтэй болзож эхлэх үед тэд өөрт чинь  итгэж болох эсэхээ шийдэж байдаг. Эмэгтэй хүн өөрт нь хэр их цаг зав гаргаж байгаагаар таныг дүгнэнэ. Түүнтэй болзох үед өөрт чинь хэр их татагдаж байгааг ажигла. Хэрэв та харилцаагаа гүнзгийрүүлэхийг хүсэхгүй л бол түүнтэй цөөн уулз. Хэрэв түүнтэй үргэлж хамт байхыг хичээвэл тэр таны хувьд онцгой нэгэн байхыг хүснэ. Зүгээр л болзохыг хүсч байвал долоо хоногт нэг хоёр удаа уулз. Мөн долоо хоногт нэг удаа утсаар ярь. Ингэж л та асуудлаа шийднэ.

Уншигчийн асуулт:

Надад нэг асуулт байна. Охидтой анх танилцаад утасныхаа дугаарыг өгөөч гэвэл ихэнх нь “ Би энд шинээр ирсэн болохоор шинэ дугаар авч амжаагүй байгаа эсвэл утасгүй”  гэж хэлэх юм. Гэвч тэд удалгүй утасны дугаараа надад өгдөг. Би зүгээр л тэднийг ингэж бууж өгөх байсан бол яах гэж худлаа хэлдгийг нь мэдэх гэсэн юм. Ийм зүйл ганц хоёр удаа тохиолдсон бол би гайхахгүй байсан. Гэхдээ бараг бүх охид тэгдэг. Үүнийг тайлбарлаад өгөөч.

Доктор Love-ын хариулт:
Миний ойлгосноор бол чи охид дугаараа өгөхдөө яагаад маягладаг вэ гэж асууж байна. Надад ч бас ийм зүйл тохиолдож байсныг санаж байна.  Би тэр эмэгтэйд дөхөж очоод утасны дугаараа өгөөч гэлээ. Гэвч тэр татгалзсан юм. Нэгэн хувьтай өдрийг хүртэл би амжилт олоогүй юм. Би тэр удаад тэр бүсгүйгээс “Утасны дугаараа зүгээр л бичээд өгчих. Сүртэй юм биш ш дээ” гэхэд тэр дугаараа бичиж өгсөн. Олон ч  удаа амжилттай болсон. Хэрэв би эмэгтэй хүнээс татгалзсан хариу сонсвол энэ аргыг хэрэглэдэг болсон юм. Сайхан бүсгүйчүүлийг эрчүүд илүү хоргоодог. Тиймээс тэдэнд илүү ойртож очихын тулд хамгийн хялбар, хурдан аргыг бодож ол. Үнэндээ эмэгтэй хүн хэн нь жинхэнээсээ хандаж, хэн нь хуурах вэ гэдгийг мэдэхийг хүсч байгаа. Өөртөө итгэлтэй, хөгжилтэй хариулт ийм нөхцөлд түүнийг буулгаж авахад танд тусална.
Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж