Хорт хавдарын өвчлөл эрс өснө гэжээ

Хуучирсан мэдээ: 2014.02.06-нд нийтлэгдсэн

Хорт хавдарын өвчлөл эрс өснө гэжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Олон улсын хорт хавдар судлалын төвөөс (IARC) дэлхийн хорт хавдрын өдрийг тохиолдуулан дэлхийн хорт хавдрын нөхцөл байдлын тайланг танилцуулжээ.

Уг тайланд дэлхийн 40 орны 250 судлаачийн судалгааг тусгасан бөгөөд 2030 онд дэлхийн хүн амын хорт хавдрын өвчлөл одоогийнхоос 50 хувь нэмэгдэх тооцоо гарчээ.

Дэлхийн хүн амын дунд хорт хавдрын өвчлөл байнга нэмэгдэж байгаа ба 2030 онд өвчлөлийн хэмжээ 2012 оныхоос 50 хувиар өсч, 22 саяд хүрч болзошгүй хэмээн онцолсон байна.

Түүнчлэн хорт хавдраар нас баралтын тоо ч мөн адил одоогийнхоос 59 хувиар өсөх магадлал өндөр байгаа юм.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж