“Хувьсал” продакшны уран бүтээлчид шинэ уран бүтээлийнхээ ажилд оржээ. Тэд АНУ-ын зохиолч Nouel Kourd-ын “Хайр” жүжгийн зохиолыг тайзнаа амьдруулах гэж байна. Одоогоор “Хувьсал” продакшны уран бүтээлчид жүжгийн бэлтгэл ажилдаа ороод байгаа юм. “Хайр” жүжгийн дууг “Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн болон С.Наран, Б.Амархүү болон залуу уран бүтээлч н.Бямбасүрэн нар дуулсан бол дууны аяыг хөгжмийн зохиолч Л.Балхжав зохиож, үгийг Х.Болор-Эрдэнэ бичжээ. “Хайр” драмын жүжгийн дууныхаа клипний зураг авалтыг өнөөдөр хийж байгаа ажээ.
Э.ТЭКҮ