
Сан Францискод амьдардаг 37 настай Эрика Ла Тур өмнө нь ч бас амьгүй зүйлд дурлаж байжээ. Анхны шохоорхол нь түүнийг дэлхийн хэмжээний харваач болоход нь тусалсан нум байсан гэнэ. Эрика мөн Берлины хананд маш их татагддаг бөгөөд унтлагын өрөөндөө хананы хэсгээс хадгалдаг аж. Тэрээр цамхагын дэргэд олон найз нөхдөө цуглуулан уг гайхамшигтай бүтээлийг насан туршдаа хайрлан бахархаж явахаа амласан байна. Мөн хайр сэтгэлдээ үнэнч болохоо харуулахын тулд нэрээ албан ёсоор өөрчилсөн аж.

Өөрөө өөртэйгөө гэрлсэн эр
Хятадын Цухай мужын иргэн 39 настай Лью Ей 100 гаруй зочдын өмнө хотынхоо талбайд өөрөө өөртэйгээ гэр бүл болж байгаагаа зарласан байна. Лью Ей өөрийн улаан даашинзтай зурагны хамт гэрлэх ёслол үйлджээ. Тэднийг ахмад хүмүүстээ мөргөж хүндэтгэл үзүүлэхэд хариуд нь тэд мөн мэхийн ёсолсон байна. Лью өөрийгөө гэй гэдгийг эрс үгүйсгэсэн бөгөөд харин өөртөө хайртай хүн гэж нутгийн хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа хэлжээ. “Өөрөө өөртэйгээ гэрлэх маш олон шалтгаан бий . Хамгийн гол нь бодит байдалд сэтгэл хангалуун байж чадахгүй байгаагаа илэрхийлэхийг зорьсон юм. Энэ гэрлэлт намайг дахин бүтэн болголоо. Миний гэрлэлтийн талаарх ойлголт бусдаас огт өөр” гэж Лью хэлсэн байна.
Берлины ханатай гэрлээд 30 жил болж буй Швед эмэгтэй
Эияа Рита Берлинер Майер өдгөө 54 настай бөгөөд түүний овог нь Герман дахь Берлины хана гэсэн утгатай аж. Түүнийг 1979 онд Берлины бетонон ханатай гэрлэхэд энэ үйлдлийг нь эд зүйлсэд татагдах хүсэл гэж оношилсон юм. Түүний энэ хүсэл бүр хүүхэд байхад нь бий болсон бөгөөд долоон настай байхдаа анх Берлины ханыг телевизээр хараад дурласан гэнэ. Эияа хананы зурагнуудыг цуглуулж, очиж үзэхээр мөнгөө хадгалах болжээ. Харин 1979 онд зургаа дахь удаагаа Берлины ханыг очиж үзэхдээ олон зочдын өмнө уг ханатай насан туршаа амьдралаа холбохоо мэдэгджээ. 1961 онд зүүнээс баруун Берлин рүү бөөн бөөнөөрөө цувж байсан олонд саад болсон зөвлөлтийн цэргүүдийн босгосон уг ханыг 1989 онд бүхэлд нь нураасан бөгөөд сүйт бүсгүйн хувьд эдгээр өдрүүд гашуудлын өдрүүд байсан гэнэ. Түүнээс хойш тэрээр уг газарт дахин очоогүй бөгөөд өмнө байсан сүрлэг ханыг сэтгэлдээ төсөөлөн туурьнаас үлдсэн хэсгийг нь хадгалж байдаг гэнэ.
Бэлтгэсэн Н.Энх