41 тэрбум төгрөгийг бонд худалджээ

Хуучирсан мэдээ: 2014.02.06-нд нийтлэгдсэн

41 тэрбум төгрөгийг бонд худалджээ

Засгийн газрын үнэт цаас /ЗГҮЦ/-ны ээлжит арилжаа өчигдөр  боллоо. Арилжаагаар 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 12 долоо хоногийн хугацаатай 40.0 тэрбум ЗГҮЦ-ыг арилжихаар урьдчилан нийтэд мэдээлсэн байв. Харин банкуудаас нийт 41.0 тэрбум төгрөгийн ЗГҮЦ худалдан авах санал иржээ. Нийтэд мэдээлсний дагуу ирсэн саналын 40.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын хямдруулсан үнэт цаасыг 9.9 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалсан байна. Арилжаагаар биелсэн саналын хамгийн өндөр хүү 10.47 хувь, хамгийн бага хүү 9.42 хувь байжээ.

Г.ТУУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж