Өнөөдөр Монголбанк ээлжит гадаад валютын дуудлага худаалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлжээ. Харин Монголбанк 1731.00 төгрөгийн хаалтын ханшаар 11 сая ам.доллар худалдсан байна. Мөн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 73.0 сая ам.долларын дүнтэй төгрөгийн, 10 сая ам.долларын дүнтэй ам.долларын своп хэлцэл хийх санал тус, тус ирүүлснээс Монголбанк төгрөгийн своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлжээ.
О.САР