Метр квадратыг нь нэг сая 280 мянгаар үнэлэв

Хуучирсан мэдээ: 2014.02.06-нд нийтлэгдсэн

Метр квадратыг нь нэг сая 280 мянгаар үнэлэв

Ерөнхий сайдын 30 минут уулзалт төрийн ордноо болж өндөрлөлөө. Эхэнд онцлон танилцуулсан асуудал нь Буянт Ухаагийн дэнж дээр баригдаж дууссан 1764 айлын орон сууцанд хэнийг хэрхэн оруулах тухай байлаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг богино хугацаанд баригдаж дууссан энэхүү орон сууцны захиалга авахтай холбоотой журмыг ирэх долоо хоногийн баасан гариг гэхэд гаргачихсан байхыг дурдаад ямар шалгуур хангасан, ямар хүмүүс орох тухай дэлгэрэнгүй мэдээлсэн юм. Нэг метр квадратын үнэ нь 1,280,000 төгрөг бөгөөд зах зээлийн үнээс хямд тул засгийн газраас зорилтот бүлгийнхэнийг энэхүү орон сууцанд оруулахаар болжээ. 1764 айлын 60 хувьд нь төрийн албан хаагчдаас, 40 хувьд нь залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулах квот тогтоосон байна.

Мөн ченжүүдийн гараар оруулахгүйн тулд байр худалдан авахыг хүсэгчдэд онцгой шаардлага тавьж буй бөгөөд авсан байраа 15 жилийн хугацаанд бусдад зарахгүй, ашиг олох зорилгоор түрээслэх эрхгүй. Мөн анх удаа орон сууц худалдан авч буй байх, түүнчлэн найман хувийн хүүтэй зээлээр урьдчилгаа 30 хувийг төлөх зэрэг шаардлага тавьжээ.

Төрийн орон сууцны корпориацийн эхний ажил болж буй уг барилгад 32-68 метр квадрат хүртэлх хэмжээтэй орон сууцнууд байгаа аж.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж