Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос ”Бодох цаг” лекц хүргэлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.08-нд нийтлэгдсэн

Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос ”Бодох цаг” лекц хүргэлээ

Яруу найрагч Ц.Хулан, Шири шири амьдрах ухаан бясалгалын багш н.Саранцэцэг, Шинжлэх ухааны доктор н.Батцэцэг нар өчигдөр 1000 эмэгтэйд “Бодох цаг” лекцээ хүргэлээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнө болсон энэ лекцийг нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгууллаа. Тэд энэхүү лекцийг эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хамгаалах, тэдний нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлэх зэрэг олон чухал сэдвээр үргэлжлүүлсэн юм. Мөн энэ үеэр нийслэлийн Эмэгтэйчүүдийн холбооноос улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг онцолж байв.

Шири шири амьдрах ухаан бясалгалын багш н.Саранцэцэг дэлхийг эзэлж явсан Чингис хаан, дэлхийн суут удирдагч нар бүгд эх хүнээс төрсөн. Тиймээс эмэгтэйчүүд эхчүүдээ хүндлэн дээдлэх хэрэгтэй гэдгийг хэлж байлаа. Хүчирхэг эр хүний ард ухаантай эмэгтэй байдаг гэдэг үг ч бий. Бүсгүй хүнд зориулсан дэлхийн алдартай бүтээлүүд олон байдаг гэдгийг ч онцолж байлаа.
Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж