Microsoft-ын шинэ CEO томилогдлоо

Хуучирсан мэдээ: 2014.02.06-нд нийтлэгдсэн

Microsoft-ын шинэ CEO томилогдлоо

Microsoft корпорацийн шинэ захирлаар бизнесийн болон үүлэн технологи хариуцсан албаны захирал Satya Nadella томилогджээ.

46 настай Satya Nadella нь тус корпорацийн гурав дахь ерөнхий захирал болж байгаа юм. Тэрбээр Энэтхэгийн Хайдарабад хотноо төрсөн бөгөөд тус компанид 1992 оноос хойш ажиллаж байгаа юм байна.

Тус корпорацийг үүсгэн байгуулагч Bill Gates ТУЗ-ийн даргын албан тушаалаас бууж техникийн зөвлөхөөр ажиллах болсон тухайгаа мэдэгдээд байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж