Говь-Алтай шинэ Засаг даргатай боллоо

Хуучирсан мэдээ: 2014.02.05-нд нийтлэгдсэн

Говь-Алтай шинэ Засаг даргатай боллоо

Дахин
сонгуулийн дүнд бүрдсэн Говь-Алтай аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан
өнөөдөр болж, аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нараа сонгожээ. Үүгээр
Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргаар А.Дэлгэржаргал, Говь-Алтай аймгийн
Засаг даргаар тус аймаг дахь Ардчилсан намын дарга О.Амгаланбаатарыг
томилуулахаар санал нэгдсэн байна. Аймгийн ИТХ-ын хуралдаанаас гаргасан
шийдвэрээ удахгүй Ерөнхий сайд Н.Алтанхуягт хүргүүлж, ингэснээр аймгийн
Засаг даргыг батламжлах аж.

Сануулахад, Говь-Алтай аймагт
өнгөрсөн нэгдүгээр сард орон нутгийн дахин сонгууль бол 17 мандатын
төлөө АН, МАН, МАХН-аас тус бүр 40 гаруй хүн нэрээ дэвшүүлснээр
Ардчилсан нам түлхүү ялснаар тус аймагт засаглах эрхтэй болсон юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж