“ХБНГУ-ын дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд” үзэсгэлэн боллоо

Хуучирсан мэдээ: 2014.02.05-нд нийтлэгдсэн

“ХБНГУ-ын дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд” үзэсгэлэн боллоо

Монгол
Улс ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ оны
нэгдүгээр сарын 31-нд тохиосон. Энэ хүрээнд Монгол Улсын Гадаад
Харилцааны Яам ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс,  ЮНЕСКО-гийн
Германы Үндэсний Комисс болон ХБНГУ-ын Элчин Сайдын Яам хамтран
“ХБНГУ-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд” гэрэл зургийн
үзэсгэлэнгзохион байгуулж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн нээлт энэ сарын
05-ны 12:00 цагт Гадаад Харилцааны Яамандболлоо.Өнөөдрөөс эхлэн  хоёр
сарын хугацаанд буюу гуравдугаар сарыг дуустал  үргэлжлэх тус гэрэл
зургийн үзэсгэлэн ГХЯ, ХБНГУ-ын ЭСЯ, МУИС, ШУТИС болон бусад холбогдох
газраар аялах юм байна.

ЮНЕСКО-гийн“Дэлхийн соёлын болон
байгалийн өвийг хамгаалах тухай Конвенц”-ийг дээрхи өвийг хадгалан
хамгаалж, таниулан сурталчлах улмаар хойч үедээ уламжлан үлдээх
зорилгоор 1972 онд батлагдаж Монгол Улс 1990 онд нэгдэн орсон түүхтэй.
2013 оны 6 дугаар сарын байдлаар тус Конвенцид 190 улс нэгдэн орсон
байсан төдийгүй  Дэлхийн өвийн Жагсаалтад 160 орны 981 газар бүртгэгдсэн
байсан аж. Үүнээс 759 нь соёл, 193 нь байгаль, 29 хосолмол өв юм. 
Харин ХБНГУ-аас Дэлхийн өвд нийт 38 газар бүртгэгдсэн байгаа бөгөөд
энэхүү түүхт тэмдэглэлт өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Монголын
Үндэсний Комисс болон Германы Үндэсний Комиссын хооронд байгуулсан
Санамж бичгийн дагуу хамтын ажиллагааны үр дүнд эдгээр газрын зургийг
олон нийтэд толилуулахболсонд таатай байгааг зохион байгуулагчид
илэрхийлж өргөнөөр үзэж сонирхохыг уламжиллаа.

Монгол Улсаас
Дэлхийн өвд “Увс нуурын ая сав газар”-ыг 2003 онд, “Орхоны хөндийн
соёлын дурсгалт газар”-ыг 2004 онд, “Монгол Алтайн нурууны хадны зургийн
цогцолбор”-ыг 2011 онд тус тус бүртгэгдсэн. Цаашид олон газрыг Дэлхийн
Өвд бүртгүүлэхээр Дэлхийн Өвийн Монголын Үндэсний хороо ажиллаж байна.

Нэмж
хэлэхэд анх 1996 онд Дэлхийн өвд бүртгүүлж болох Монголын соёлын болон
байгалийн өвийн “Урьдчилсан жагсаалт”-ыг боловсруулж Дэлхийн өвд
хүргүүлж байжээ.
















З.БОРГИЛМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж