БНСУ дахь монголчуудтай угтлаа
Монголчуудын уламжлалт баяр сар шинийн баярыг тохиолдуулан БНСУ-д сурч, ажиллаж амьдарч байгаа иргэддээ зориулж ХАХНХЯам, Хөдөлмөрийн яам, БНСУ-д суугаа МУЭСЯам, БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний болон нэг цэгийн үйлчилгээний төвөөс хамтран зохион байгуулсан “Монгол хүн-Монголын эрдэнэ" өдөрлөгийг Капитал банк ивээн тэтгэн элэг нэгт Монгол ахан дүүсдээ сар шинийн бэлэг барилаа.
“Монгол хүн-Монголын эрдэнэ" өдөрлөгийн нээлтэд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, БНСУ-д суугаа элчин сайд Б.Ганболд өдөрлөгийн ерөнхий ивээн тэтгэгч Капитал банкны Гүйцэтгэх захирлын орлогч А.Гэрэлмаа нар оролцож, Монголчууддаа сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлсэн бол банкны төлөөлөл бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагаагаа сурталчлан мэдээлэл өглөө.
Энэхүү арга хэмжээнд урилгаар Хурд хамтлаг “Хурд-20 жил” тоглолтоо толилуулсан нь БНСУ-д суугаа эх орон, нутаг усаа санагалзсан иргэдийн сэтгэлийг хөдөлгөсөн, таашаалд нийцсэн баярын хамгийн сайхан бэлэг байлаа.