Хуучирсан мэдээ: 2014.02.05-нд нийтлэгдсэн

Сүүлийн арваад жилд Сар шинийн баярыг хилийн чанадад угтсан жүдогийнхон энэ жилийн цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэжээ. Олимпийн циклийн хугацаанд тэмцээн, уралдаанд тасралтгүй амжилттай оролцож, товчхондоо бол тогтмол амжилт үзүүлж байж олимпийн эрхээ халаасалдаг тэдний хувьд Монголд цагаан сарын баяр тохиох үеэр Парисын “Их дуулга”-д зодоглож таардаг. Цаг хугацааны хувьд яг давхцаж таардаг болохоор тэд чансаа, зэрэглэл өндөр тэмцээнийг зорьж, хилийн дээс алхдаг билээ. Харин энэ жилийн хувьд Сар шинийн баяр эрт тохиосон тул жүдочид эх орондоо шинэлжээ. Олимп, дэлхий, тивийн аваргуудаар өнгөлсөн жүдочид энэ жил жүдо бөхийн спорттой амьдралаа холбосон ахмад буурлууд, багш дасгалжуулагч, холбооны удирдлагуудтайгаа амар мэнд эрэн золгож, хүндэтгэл үзүүлсэн гэнэ. 

Гэхдээ тэд баярын үеэр ч бэлтгэл сургуулилтаа таслалгүй хичээллэж, Парисын “Их дуулга”-д хүч үзэхээр өнөөдөр хилийн дээс алхаж байна. “Их дуулга” энэ сарын 7, 8-нд болох бөгөөд Монголын баг тамирчид эрэгтэй 11, эмэгтэй долоон тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно.

С.ЦЭЛМЭГ










NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж