Швейцарийн “Design Werk” групп дэлхийг 80 хоногт тойрох, ингэхдээ зөвхөн дахин сэргээгдэх эрчим хүчийг ашиглан дэлхийг тойрох зорилгоор Zerotracer хэмээх цахилгаан хөдөлгүүртэй мотоцикль бүтээжээ. Уг мотоциклийн дээд хурд нь 257,5 км/цаг бөгөөд нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 450 км замыг саадгүй туулах юм.
Monotracer мотоциклийг их бие дээр суурилан бүтээсэн Zerotracer нь жолоочийн суудлаас гадна арын хэсэгт зорчигч эсвэл ачаа тээшээ авч явах боломжтой бөгөөд гол давуу тал нь олон өдрийн аялалд зориулсан битүү бүхээгтэй ажээ.

Зохион бүтээгчид нь дэлхийг тойрох аяллаа наймдугаар сарын 15-нд Швейцарийн Женев хотоос эхлүүлэх бөгөөд дэлхийн 22 улсыг дайран өнгөрч 2011 оны нэгдүгээр сарын 22-нд Женев хотноо эргэн ирэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
С.Цэлмэг