Монгол залуус ухаалаг утас бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2014.02.05-нд нийтлэгдсэн

Монгол залуус ухаалаг утас бүтээжээ

ОХУ-ын Техникийн их сургуульд Мэдээ­лэл технологийн чиглэлээр суралцаж буй монгол залуус ухаалаг гар утас бүтээжээ. Тэд уг утсаа “Sh 104” гэж нэрлэсэн аж. “Sh 104” утас эзнийхээ хурууны хээг мэдэрдэг төдийгүй таны утас цоожгүй байсан ч бусад хүн ашиглах боломжгүй гэнэ. Өөр нэгэн давуу тал нь ярьж буй хүнийхээ орчны чимээг дарж, тухайн хүний яриаг цэвэрхэн сонсгох давуу талтай гэв. Цаашид ухаалаг гар утасны туршилт ам­жилттай хэрэгжвэл Оросын техникийн сур­гуулийн эрдэмтэд “Sh 104” утасыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг хангана гэжээ.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж