
Сумод барилдаж буй гадаадын бөхчүүдийн хувьд зодог тайлсны дараа өөрийн гэсэн дэвжээтэй болж, ояката болохын тулд зайлшгүй Японы иргэн болох ёстой. Энэ учир шалтгаанаар иргэншлээ сольсон бөхчүүдийн жагсаалтыг ийнхүү Монголын сумоч Токитэнкү А.Хүчитбаатар, Болгарын бөх Котоошюү буюу Калоян Махлянов нар үргэлжлүүлж байна. Өмнө нь Монголын сумочдоос Кёкүтэнхо Н.Цэвэгням иргэншлээ сольж, Япон улсын иргэн болсон билээ.
Дашрамд, зодог тайлсныхаа дараа Сумогийн холбоонд үлдэж ажиллах хүсэлтэй байгаагаа ёкозуна Хакухо, озэки Какурюү, Бразилийн бөх Кайсэй нар хэдийнэ илэрхийлсэн тухай Japan-sumo.ru сайтад мэдээлжээ.
С.ЦЭЛМЭГ