Xeros компани ус хэрэглэдэггүй угаалгын машинаа танилцууллаа. Уг угаалгын машин нь усны оронд олон сая полимер бөмбөлгүүдийг ашигладаг ба эдгээр бөмбөлгүүд нь хувцасны хир толбо болон үнэрийг арилгадаг аж. Уг бөмбөлгүүдийг олон дахин ашиглах боломжтой ба цаашид улам сайжруулахаар ажиллаж байгаа аж.
Хэрвээ Английн бүх өрх айлууд энэхүү угаалгын машиныг хэрэглээндээ нэвтрүүлвэл өдөрт 6 сая тонн ус хэмнэнэ гэсэн судалгаа гарчээ.
Т.БИЛГҮҮН