
21 аймгийн Засаг дарга сайд бүртэй байгуулсан энэхүү гэрээнд Төсвийн тухай хууль болон салбарын хуулиудад тодорхойлж өгсөн орон нутгийн удирдлагын хэрэгжүүлэх чиг үүргээс гадна Шинэчлэлийн Засгийн газрын энэ оны зорилтуудыг биелүүлэхэд аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хүлээх үүрэг хариуцлагыг тусгаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.