
Тухайлбал, 2013 онд Чингис хаан нисэх буудал 1.2 сая зорчигч хүлээн авч, 15.963 удаагийн онгоцны хөөрөлт, буултыг удирдсан нь зорчигчийн тоо 2012 оноос 12.2 хувиар, хөөрөлт буултын тоо 2010 оноос 40.4 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Үүнээс гадна нислэгийн тоо, ачаа тээвэрлэлт, шуудангийн хэмжээ ч өсөх таамаглалыг тус нисэх буудлын удирдлагууд дэвшүүлсэн байна. Тиймээс нисэх буудлын одоогийн хүчин чадлыг өргөтгөх, талбайн хэмжээг нэмэгдүүлэх зураг төслийг боловсруулсан бөгөөд үүнд нийт 6.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоог гаргажээ. Урьдчилсан тооцоогоор дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж дууссаны дараа нисэх буудлын өнөөгийн зохион байгуулалт өөрчлөгдөх аж.
