“Занаду Майнз” Хармагтайн төслийг худалдаж авна

Хуучирсан мэдээ: 2014.02.05-нд нийтлэгдсэн

“Занаду Майнз” Хармагтайн төслийг худалдаж авна

Австралийн хөрөнгийн биржид
бүртгэлтэй “Занаду Майнз” болон Монгол дахь хамтрагч “Монгол Металс” компани
Хармагтайн алт-зэсийн хайгуулын төслийн 90 хувийг худалдан авахаар болсон
байна. Ингэхдээ “Turquoise Hill Resources” компаниас нийт 14 сая ам.доллараар
худалдан авах тухай гэрээ байгуулжээ.

Төслийг худалдан авах эхний 4 сая
ам.долларыг “Занаду Майнз” компани гаргах бөгөөд дараагийн 4 сая ам.долларыг зээл
хэлбрээр гурван жилийн хугацаатай Хонконгт төвтэй “
Noble Group” олгох юм. Харин
үлдсэн 6 сая ам.долларыг 18 сарын хугацаанд төлөхөөр талууд тохиролцсон байна.      

Хармагтайн алт-зэсийн төслийг
хэрэгжүүлснээр 30 хувийн агууламжтай баяжмал гарган авсан тохиолдолд борлуулалтыг
 
Noble
Group
” хариуцах ажээ.

Э.Од


www.mongolianminingjournal.com
www.journalism.mn 
  
  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж