Холыг ойртуулж, ойрыг холдуулагч фэйсбүүк

Хуучирсан мэдээ: 2014.02.05-нд нийтлэгдсэн

Холыг ойртуулж, ойрыг холдуулагч фэйсбүүк

Жиргээ ертөнц өчигдрийн хувьд нам тайван өнгөрлөө. Өрсөлдөгч социал сайт Фэйсбүүкийн төрсөн өдөр нь тохиож байгаатай холбогдуулан төрсөн өдрийн мэнчилгээ хүргэсэн, файсбүүк сайт амьдралд хэрхэн нөлөөлж буй талаар яриа өрнөж амжив. Жаахан дэлгэрүүлээд сонирхуулахад мэдээлэл солилцох, байршуулах, хүссэн зураг, дуу, бичлэгээ оруулж, сэтгэгдлээ хуваалцах, найз нөхдийн холбоо, хүрээллээ тэлэх боломжийг өгсөн "Фэйсбүүк" анх 2004 оны хоёрдугаар сарын 4-ний энэ өдрөөс эхлэн дэлхий дахинаа хэрэглэгдэж эхэлсэн аж. Уг вэб сайтыг Харвардын оюутан, одоо “Фэйсбүүк” компаний үндэслэгч Марк Зукербергийн дотны хоёр найзынхаа хамтаар дотуур байрны даруухан өрөөндөө нээж байсан түүхтэй олон нийтийн сүлжээг өнөөдөр мэдэхгүй хүн цөөхөн болжээ. Анх Харвардын Их Сургуулийн оюутнуудын дунд танил байсан сайт удалгүй Бостон, Станфордын Их сургуулийн оюутнуудаар хүрээгээ тэлж, өдгөө дэлхийн нийт интернэт хэрэглэгчдийн 40 хувийг эзлэх 800 сая хэрэглэгчдийг өөртөө татсан, хандалтын тоогоороо "Гүүгл"-ийн дараа, хоёрдугаарт бичигдэх нөлөө бүхий сайт болтлоо өргөжин тэлж чадсан байна.  Ийнхүү асар олон хэрэглэгчдийг нэгтгэж чадсанаар түүнд асар их  нэр хүнд, хөрөнгө авчирсан юм. 2009 онд Цукерберг оны хүнээр нэрлэгдсэн байна. Өнгөрсөн жилийн байдлаар дэлхий дахинд нэг тэрбум гаруй хүн  энэ  сайтыг өдөр тутам ашиглаж байна. 2009 оноос хойш "Фэйсбүүк" хуудсанд 1.13 их наяд Like дарагдаж, 219 тэрбум зураг нэмэгдэж, 17 тэрбум байршил тэмдэглэгдсэн байна.

Жиргээчид фэйсбүүкийн талаар дараах байдлаар сэтгэгдлээ илэрхийлжээ. Хамгийн товчдоо сайн болоод муу үр дагавар авчирч байна гэдгийг нь тодорхойлсон нь “холыг ойртуулж, ойрыг холдуулагч” гэх нэр аж. Ингээд жиргээчдийн сэтгэгдлийг сонирхвол,

-Хүмүүс хов живэнд дургүй гэж шал худлаа. Тийм байсан бол твиттэр фэйсбүүк тэгтлээ газар авахгүй л байсан.

-Хүний нөөцийн алба: – Фэйсбүүк гэж мэдэх үү? Ажил горилогч: – Мэднэ. – Тэгвэл баяртай…

-Голландын сэтгэл зүйчид "Фэйсбүүк", "Твиттер"-ийг атаархлын орчин болсон гэж тодорхойлсон байдаг

-Монголын иргэдийг 3 сая гэж үзвэл ердөө 1 хувь нь л Твиттерт хаягтай. Харин 10 хувь нь Фэйсбүүк-д хаягтай.

-Энэ Фэйсбүүк гэж холыг ойртуулж хоёрыг уулзуулдаг күэ мөн тустай зүйл шүү. Баярлаж талархам.

-Фэйсбүүк гэж өсвөр насныханы түмнээс төгөлдөр олноос онцгой болох гэсэн талбар болжээ. Аватараар нь угтаад ухаанаар нь блок хиймээр юм байна.

-Фэйсбүүк дээр бүсгүйчүүд нь, харин твиттер дээр эрчүүд нь идэвхитэй гэж үнэн л юм байна.

-“Фэйсбүүк”-ээр доромжлуулсан охин амиа хорложээ —– энэ пэйсбүүк гэж иймл хэрэггүй эддээ…!

-Сошиал сайт гэхээр л фэйсбүүк твиттер гэж ойлгодог хүмүүс их юм. ютүб,инстаграм,слайдшэйр, фликр, линкэдин, гүүглплас, википэдиа бүгдл сошиал.

Ийнхүү фэйсбүүкийн талаар хөөрөлдөж байсан бөгөөд хажуугаар нь тусгайгийнхны золголтыг харуулсан хөгжилтэй зураг, газрын дарга асан Н.Оргилын “П.Алтангэрэлтэй зодолдоход бэлэн” гэх үг, төрийн гурван өндөрлөгийн тавганы боовны ардаас цухуйсан зураг фотошоп байсан эсэх яриа ч өрнөж байлаа. Золголт, цагаан сар дуусаагүй бололтой. Ажилласан нэрээр албан хаагчид маань ч золгож яваа сураг мэдээ ч хөвөрсөөр нэгэн өдөр өнгөрлөө. 

Цахим БОЛЖМОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж