“Кивичүүд” дэлхийн аваргыг номхруулав

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

“Кивичүүд” дэлхийн аваргыг номхруулав

“Кивичүүд” дэлхийн аваргыг номхруулав

Дэлхийн аваргын дэвжээнд хөл тавьсан шилдгүүдийн дунд амжилтаараа “гадуурхагдаж” байсан Шинэ Зеландын баг Нелспрейт хотноо дэлхийн аварга Италийн багтай тэнцэж, энэ жилийн дэлхийн аваргын бас нэгэн дуулианы эзэд боллоо.

Тоглолт эхлээд дөнгөж долоо дахь минутад Саймон Эллиоттын дамжуулалтаар Шейн Смельц тоглолтын эхний гоолыг оруулж, багтаа давамгайлал авчирсан. Давтан бичлэгээс үзэхэд Смельц отон тоглолтод орсон байсан ч хажуугийн шүүгч туг өргөөгүй учир “Киви”-гийнхэн гоолоо “хураалгасангүй”. Гоолоос хойш 20 гаруй минут өнгөрсний дараа 11-ийн талбайд Даниэль де Россигийн цамцнаас чангаасан Томми Смит шүүгчээс шар карт хүлээн авч, улмаар Итали торгуулийн цохилт гүйцэтгэх болсноор Винчензо Яквинта булхайтай гоолын хариуг барьжээ.

Тоглолтын хоёрдугаар хагаст “Скуадра Аззура” гурван онооны төлөө хүчээ дайчлан тэмцсэн ч багийн ахлагч Райан Нельсенээр удирдуулсан хамгаалах бүрэлдэхүүн үүргээ тун сайн биелүүлж, сэтэлшгүй хамгаалалтыг бий болгож чадсанаар хаалгандаа гоол алдаагүй юм.

Ийнхүү дэлхийн шилдгүүдэд хатуу хандаж байгаа Өмнөд Африкийн ногоон зүлгэнд бас нэгэн топ зэрэглэлийн баг зиндаа доогуур багтай тэнцэж, оноо хуваалаа. Дашрамд сонирхуулахад, FIFA-гаас гаргадаг албан ёсны чансааны жагсаалтад дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ тавдугаарт бичигдээд байгаа бол далайн орны баг тэднээс хойш 73 байрын дараа буюу 78-рт эрэмбэлэгдээд байгаа юм.

Итали 1:1 Шинэ Зеланд /Мбомбела, Нелспрейт/
Гоол: Яквинта /29’ пен/, Смельц /7’/

Итали:
Жанлука Замбротта, Фабио Каннаваро, Жоржо Кьеллини, Доменико Кришито, Даниэль де Росси, Риккардо Монтоливо, Клаудио Маркизио /Жампаоло Паццини 61’/, Симоне Пепе /Мауро Каморанези 46’/, Винчензо Яквинта, Альберто Жилардино /Антонио ди Натале 46’/, Федерико Маркетти

Шинэ Зеланд:
Марк Патсон, Уинстон Рейд, Райан Нельсен, Иван Вицелич /Жереми Кристи 80’/, Томми Смит, Лео Бертос, Саймон Эллиотт, Тони Локгед, Рори Фаллон /Крис Вүүд 62’/, Крис Киллен /Эндрью Баррон 90+3’/, Шейн Смельц

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж