Өмнөд Солонгосчууд согтууруулах ундааны хэрэглээгээрээ хэдийнэ оросуудыг хол хаясан гэнэ. Согтууруулах ундааны хэрэглээ өндөртэй 44 орныг хамруулсан “Euromonitor” байгууллагаас хийсэн судалгаагаас үзвэл БНСУ-ын насанд хүрсэн нэг иргэн долоо хоногт дунджаар 13.7 хундага архи хүртдэг аж. Солонгосчуудын хувьд согтууруулах ундааны хэрэглээгээр олон улсад тэргүүлэх байр эзлэхэд “сөжү” хэмээх будааны архины хэрэглээ нь голлох үүрэг гүйцэтгэжээ. Түүнчлэн энэ нь Өмнөд Солонгосын зах зээл дээрх согтууруулах ундааны 97 хувийг эзэлдэг аж. Мөн “Time” сонинд бичсэнээр ихэнх солонгосчууд ажлын хамтрагч, найз нөхдийн хамт ууж суух нь тэдний хооронд итгэлцэл үүсгэж, дотносох нөхцөлийг бүрдүүлдэг гэж үздэг гэнэ. Харин бор дарсыг ихээр хүртдэг гэгдэг ОХУ-ын иргэдийн хувьд долоо хоногт дунджаар 6.3 хундагаар хязгаарлагддаг байна.
Согтууруулах ундааны долоо хоногийн дундаж хэрэглээгээр нь жагсаавал:
- Өмнөд солонгосчууд 13.7 хундага,
- Оросууд 6.3 хундага,
- Филиппинчүүд 5.4 хундага,
- Тайландчууд 4.5 хундага,
- Япончууд 4.4 хундага,
- Болгарчууд 3.9 хундага,
- Украйн 3.9 хундага
- Словакууд 3.8 хундага,
- Бразильчууд 3.6 хундага,
- Америкчууд 3.3 хундага эхний аравт нэрлэгджээ.
Б.АНХТУЯА