
Монголын залуучуудын холбоо /МЗХ/ 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт мэргэжил сонирхлоороо нэгдсэн залуучуудын хороо, холбоод болон тусгай салбаруудыг байгуулжээ. Одоогийн байдлаар залуучуудын хүмүүнлэгийн хороо, урлаг соёлын хороо, хүнс шим тэжээлийн хороо, хууль эрх зүйн хороо, гэр бүлийн хороо, эрүүл мэндийн хороо гэх мэт нийт 14 хороо байгуулагдаад байгаа бол, Эрдэнэт үйлдвэрийн залуучуудын холбоо, ТЭЦ-4 залуучуудын холбоо, Иргэний нисэхийн залуучуудын холбоо, Улаанбаатар төмөр замын залуучуудын холбоо, Эрчим хүчний залуучуудын холбоо, Авто замчин залуучуудын холбоо гэсэн зургаан тусгай салбар холбоод байгуулагджээ. Тэгвэл маргааш “Авто тээврийн залуучуудын холбоо”-г байгуулахаар болжээ. Тээвэрчин залуучуудын холбоо байгуулах хуралд Зам Тээврийн яам болон тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхний төлөөлөгчид оролцох юм байна. Хурал маргааш 16 цагт МЗХ-ны байранд болох ажээ.
Д.ЦЭЦ