Сэхээнд байгаа өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна

Хуучирсан мэдээ: 2010.06.20-нд нийтлэгдсэн

Сэхээнд байгаа өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна

Өнгөрөгч лхагва гаригт нийслэл хотод 30 гаруй хүн гэмтэж бэртэж, амь насаа алдсан авто тээврийн осол гарч, гэмтсэл авсан 5-6 хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж  байсан бол өнгөрсөн баасан гаригт  дахин том осол гарсан юм.

Уг хэрэг баасан гаригийн 23,00 цагийн үед Төв шуудангийн өмнө байрлах Уран зургийн галерейн баруун талын авто зам дээр гарсан байна.  Том оврын автобус, суудлын хоёр жижиг тэрэгтэй мөргөлдөж, уг зам дээр зорчиж явсан гурван зорчигчдыг гэмтээж, нэг хүн газар дээрээ амиа алджээ. Гэмтэл согогийн үндэсний төвд хүргэгдсэн хоёр өвчтөний нэг болох 40 орчим насны эмэгтэй нь гадаадын иргэн байсан байна.

Гэмтлийн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвд хэвтэн эмчлүүлж буй нийт өвчтөнүүдийн биеийн байдал маш хүнд байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар өвчтөнүүдийн зүрхний цохилт, амьсгалын давтамж зэрэг нь хэвийн тогтвортой байна гэж эмч мэргэжилтнүүд хэлж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж