МАХН-ынхан Их чуулганаа шинэ оны дараахан хийнэ гэж мэдэгдэж байсан ч ирэх дөрөвдүгээр сард хийх чиг барьж буй аж. Их чуулганаар намын бүтцийн асуудал хөндөгдөнө гэх мэдээлэл байна. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр Их чуулганд оролцох юм байна. Тэрээр одоо БНСУ-д эмчлүүлж байгаа юм. Түүнтэй намын нөхөд нь буюу УИХ, Засгийн газрын гишүүд очиж золгохоор энэ сарын 9-нд Улаанбаатар хотоос мордоно.
Г.ДАРЬ