Улсын харцага Ц.Содномдоржийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2014.02.04-нд нийтлэгдсэн

Улсын харцага Ц.Содномдоржийг хэлэлцэнэ

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хуралдаан удахгүй болох аж. Түүгээр цагаан сарын барилдааны зургаагийн даваанд өвдөг шороодсон улсын харцага Ц.Содномдоржид хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцэх аж. Тэрээр тус барилдааны үеэр Улсын гарьд Б.Гончигдамбатай барилдаж унах үеэрээ зүүн гарыг нь мөр тохойны үеэр нь хөшиж зохисгүй үйлдэл гаргасан юм.

Энэ үйлдэлдээ тэрээр монголчуудаас уучлал гуйн санаатай хийсэн үйлдэл биш хэмээн мэдэгдсэн. Гэвч телевизийн бичлэгт бууснаар санамсаргүй хийсэн үйлдэл гэж харагдахгүй байгаа билээ. Юутай ч Үндэсний бөхийн дүрэмд барилдааны үеэр алдаа гаргасан бөхөд хариуцлага тооцох тухай заалт байдаг аж. Тиймээс энэ асуудал удахгүй хэлэлцэгдэх болж байна.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж