4500 хуульч тангараг өргөнө

Хуучирсан мэдээ: 2014.02.04-нд нийтлэгдсэн

4500 хуульч тангараг өргөнө

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар 4500 хуульчийн тангараг өргөх ёслолыг хоёрдугаар сарын 12-ны өдөр тангараг өргөх ёслол орон даяар болох юм байна.

Монгол Улсын Үндсэн хуулийг улс даяар дагаж мөрдөж эхэлсэн өдөр буюу хоёрдугаар сарын 12-ны өдөр ийнхүү орон нутагт болон нийслэлд нэгэн зэрэг 4500 хууль тангараг өргөх аж. Хуульчдын тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулах газар, хугацааг дараах байдлаар товлосон байна. Тухайлбал, Улаанбаатар хот, Төрийн ордны Их танхимд 11:40-12:40 цагийн хооронд 521, Нийслэлийн Соёлын төв өргөөнд 13:00-15:00 цагийн хооронд 1500 хуульч тангараг өргөх юм байна. Орон нутгийнхан ч мөн энэ өдөр тангараг өргөх аж.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж