
Киргизэд 71 сая ам.долларын яаралтай тусламж илгээхийг НҮБ-ын Ерөнхий бичгийн дарга Бан Ги Мун 18-ны өдөр олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалжээ. Бан Ги Мун мөн өдөр Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, хүмүүнлэгийн тусламжийн хэрэг хариуцсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жон Холмес хандивлагч орнуудтай холбогдох асуудлыг зөвшилцөж байна. Үүнээс гадна, НҮБ–ын Дүрвэгсдийн Дээд Коммиссарын газар болон Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн Газар зэрэг НҮБ-ын байгууламжууд тусламжийн ажиллагаа зохион байгуулж байгаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Төв Азийн хэрэг хариуцсан тусгай төлөөлөгч Мирослав Енча Узбекистаны нийслэл орж холбогдох асуудлын талаар зохицуулалт хийж байна гэжээ.