Жүдочид Парисын “Их дуулга”-д зодоглоно

Хуучирсан мэдээ: 2014.02.04-нд нийтлэгдсэн

Жүдочид Парисын “Их дуулга”-д зодоглоно

Францын нийслэл Парис хотноо энэ сарын 8, 9-нд болох “Их дуулга”-ын тэмцээнд оролцох Монголын жүдочдын бүрэлдэхүүн тодорчээ. Нэр хүнд, чанар чансаа, оролцогчдын тоо зэргээс хамаарч “бага дэлхийн аварга” гэгддэг Парисын “Их дуулга”-д Монголын баг тамирчид эрэгтэй 11, эмэгтэй долоо, нийт 18 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно. Багийн бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, ОУХМ Д.Төмөрхүлэг, Гавьяат тамирчин М.Бундмаа, М.Уранцэцэг нарын шилдгүүд багтжээ. Баг тамирчид шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, Ш.Цэвэлмаа нарын удирдлага дор Парисын татамид зодоглоно.

Тэмцээний хуваарийн дагуу эхний өдөр буюу 8-нд эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг, эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг-ын жингийн барилдаан болж, удаахь өдөр нь үлдсэн жингийн аваргууд тодрох юм. Дашрамд, Парисын “Их дуулга”-ын тэмцээний түрүү бөх чансаандаа 500 оноо нэмэх бол мөнгө, хүрэл медалийг 300 ба 200 оноо дагалдана.

Парисын “Их дуулга”-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

ЭРЭГТЭЙ:

60 кг: Г.Хэрлэн, Г.Болдбаатар
66 кг: Д.Төмөрхүлэг, А.Батсуурь
73 кг: Х.Цагаанбаатар, Г.Одбаяр
81 кг: Г.Түвшинжаргал
90 кг: Х.Цогтгэрэл
-100 кг: Н.Түвшинбаяр
+100 кг: Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн

ЭМЭГТЭЙ:

48 кг: Г.Отгонцэцэг, М.Уранцэцэг
52 кг: М.Бундмаа, Ч.Аззаяа
57 кг: Д.Сумъяа
63 кг: Б.Мөнгөнчимэг
+78 кг: Д.Жавзмаа

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж