“Анирлагч” уран сайханы кино хоёрдугаар сарын 5-нд 16:00 цагаас Тэнгис кино театрт нээлтээ хийхээр болжээ. Уг киноны найруулагчаар Д.Сангибат, Д.Энхбаатар нар ажилласан бол киноны продюсерээр Амар медиа продакшны захирал, жүжигчин Соёлын тэргүүний ажилтан Р.Адъяа ажилласан билээ.
Киноны гол дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Гүрсэд, Драмын театрын жүжигчин Соёлын тэргүүний ажилтан Э.Ууганбаяр, жүжигчин загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг, мисс Х.Бадамгэрэл нарыг авьяаслаг уран бүтээлчид тоглосон байна.
Анирлагч уран бүтээл нь сэтгэхүйн драм жанарын бүтээл бөгөөд бодит явдал дээрээс сэдэвлэжээ. Уншигчдадаа сонирхуулахад уг уран бүтээлд П.Шүүдэрцэцэг тун ч эротик дүр бүтээсэн гэнэ лээ. “Анирлагч”-тай уулзах өдөр ойртжээ.
Э.ТЭКҮ