
“UB palace”-ын нийтийн бие засах газрын тухай ярих ч юм биш тамхины үнэр хамар сэтлэх шахаж үүдэнд нь нэгэн ахимаг насны жижиг биетэй эгч зогсож. Олон хүнд ганцаараа хүрэлцэхгүй тул хүмүүс 100 төгрөгөө бараг л харж амжаагүй байхад нь гар дээр нь тавьж зарим нь нүүрлүү нь шидлэв. Ингэж цуваан дунд зогссоор бие засах газар луу ортол 00 тэр чигтээ сааралтаж. Дотор нь байхын аргагүй тамхины утаа. Зарим 00 нь гэрэлтэй зарим нь гэрэлгүй, охид гар утасныхаа гэрлэнд бие засч байсан бөгөөд маш бохир, заваан. Ингэж гайхаж балмагдах зэрэгцсээр “UB palace”-ын тоглолтын танхим руу 20:00 цагаас эхлээд хүмүүсээ оруулсан ч дахин 38 минутын дараа танхимын гэрэл унтарч, удаан хүлээсэн “Ice top” хамтлагийнхан дуу шуугиантай гарч ирсэн билээ. Танхим дүүрэн залуус тэднийг гарч ирэхэд хөөрч догдолсон сэтгэлээр, сэтгэл хөдлөлөө барьж ядан суудлаасаа огло үсрэн боссон юм. Ингээд тэдний “Илүү” дуу нь явж хүмүүсийн шар үсийг нь босгож, цус нь хөөрсөн залуусыг хөндлөнгөөс харахад яг солиорсон мэт сэтгэгдэл төрсөн.
1997 оноос хойш уран бүтээлээ тасралтгүй туурвиж, ёстой л цаг үеийнхээ залуусын шүтээн байсан тэд энэ өдөр өөрсдийн сүүлийн тоглолтоо хийхээр тайзан дээр гарч ирлээ. Хип хоп урлагийг үнэхээр тэдэнгүйгээр төсөөлшгүй. Маш олон уран бүтээл гаргаж, гарсан бүтээл бүр нь хит болон залуу хүн бүрийн аманд дуулагдаж үеийнхнийгээ шуугиулж байсан үе тэдэнд бий. Тэдний хэлдгээр “Ice top” хамтлаг залуусын чихэнд бус зүрхэнд эгшиглэж байсан цаг хугацаа ч бий. Тэд од байгаагүй ч “Тод” байсан юм.

Гэвч хамгийн харамсалтай нь хоёр дахь дуунаас эхлээд нэг л эвгүй өнгө аяс мэдрэгдэж эхэлсэн. Тэдний хүн бүрийн мэдэх тэр л бүтээлүүд нь олон нийтэд цацагдсан чанар чансаандаа хүрсэнгүй. Хөгжим биш тэдний хоолой давж, сүүлдээ хэн нь дуулаад байгааг ч ялгаж сонсох боломжгүй болсон. Магадгүй үүн дээр “UB palace”-ын хамт олон ч хайнга хандсан тал ажиглагдсан. Урьд нь “UB palace”-д хийсэн тоглолтын хөгжим микрофоны тохиргоо тийм муу байгаагүй. Харин “Ice top” хамтлагийн тоглолтын техник тохиргоо алдаатай байв. Микрофоноор дуулж байгаа дуучдын үг тод сонсогдохгүй байсан нь хачирхалтай. Тиймээс ч тэр үү тайзан дээр гарч ирсэн дуучдын хоолой тод сонсогдсонгүй. Эгшиглэнгийн хоолой ч хүчгүй сул сонсогдож “The lemons” хамтлагийн гоцлол дуучны гитар нь дуугарахгүй хэсэг хугацаанд өнөөх гитараа нүдсэн ч дуу нь огт сонсогдсонгүй. Нилээд удаан оролдож үзээд сүүлдээ гитараа тавьж байлаа.

Ой гутам үйлдэл… “Ice top” хамтлагийнхныг дуулж байхад нь тэдний “хамууд”-ын нэг тайзан дээр гарч ирэн цээжээ нүцэглэж, өмдөө шувталж орхив. Тэднийг товлосон цагаасаа оройтон тоглолтоо эхлэхэд ч заал тэр чигтээ “Ice top” хэмээн нүргэлж, тэдний болж бүтэхгүй асуудалд хутгалдлаа гэхэд ч өмгөөлж, хамгаалж байсан фэнүүдээ тэд ийн доромжлов.
Хип хоп гэж энэ үү. Хип хоп гэж фенүүдээ доромжлохыг хэлдэг юм уу. Гэвч тэдний фенүүд тоглолтыг орхиж гаралгүй тэдэндтэй хамт байж бүжицгээн цуг дуулцгааж байсан юм.

Танхим замбараагүйтэж… Тоглолтын зааланд тоглолт үзээд сууж байхад тамхи үнэр ханхийнэ. Тэр тамхины үнэрээс илүү үзэгч залуус хачирхалтай. Эрэгтэй эмэгтэй гэлтгүй тэд сандлан дээрээ гарч бүжицгээн эргээд л сандлан дээрээ суув. Жаахан байж байгаад өөр нэг сандлан дээр хүн суудаг хэсэгт яла гуяа эмэгтэйчүүд ээлж дарааллан гарч дэвхцэж байв. Ингэж болдог юм уу.
Хип хоп урлаг гэж уг нь замбараагүйтэхийн нэр биш баймаар, хип хоп урлаг гэж согтуугаар тоглолт үзэн, хүний нүүр лүү мөнгө шидэх биш л баймаар. Хип хоп урлаг ёс суртахуунгүй үйлдэл биш. Хип хоп Монгол репперүүд ийм байдаг юм уу… Монголын хип хоп ертөнц гэж энийг хэлдэг юм уу… ”Ice top” хамтлаг фенүүдийнхээ урмыг хугаллаа. Хип хоп урлагийн агуулгыг, соёлыг, эрх чөлөөг нь гутлын уландаа нааж орхисон мэт сэтгэгдэл төрлөө. Хип хоп урлаг өөрийгөө зөв илэрхийлэх , өөрөөрөө байх эрх чөлөө биш гэж үү.